Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний урсгалын 2 чиглэлийг ирэх 7 хоногт ашиглалтад оруулна.
Тус замд 500 метр хучилт хийгдээд дуусаж байгаа аж. Ирэх өдрүүдэд замын тэмдэг, тэмдэглэгээ хийх юм. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа тус замыг ондоо багтааж дуусгана.
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт тулгамдсан асуудал" болсныг дурдаад, зохион байгуулалтын зарим алдаанаас болж удааширч ирснийг тэмдэглэв.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус замын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд Ерөнхий сайд ажлын явцтай танилцах аж.