АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт “COVID-19”-ийн шинэчилсэн вакцины нэмэлт тунд хамрагдаад, удахгүй эхлэх баярын улирлыг угтан нэмэлт тунд хамрагдахыг америкчуудад уриалжээ.
“Өөрт аль болох боломжтой ойрын хугацаандаа нэмэлт тунд хамрагдахыг бүх америкчуудад уриалж байна” гэж Ж.Байден вакцины тариулахынхаа өмнөхөн хэлсэн байна.
Мөн шинэчилсэн вакцины нэмэлт тунг үнэ төлбөргүй хийлгэнэ гэдгийг онцлоод, одоогоор хангалттай тооны хүн хамрагдаагүй байгааг эш татжээ.
Цагаан ордноос өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр, АНУ-д ойролцоогоор 20 сая орчим хүн “COVID-19”-ийн шинэчилсэн вакцины нэмэлт тунд хамрагдаад байгаа бөгөөд таван ахмад настан тутмын ердөө нэг нь л ийм тунд хамрагдсан байна.
Энэ вакциныг сүүлийн үед олон оронд давамгайлан тархах болоод буй “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбарын эсрэг үйлчлэх зориулалтаар гарган авчээ.