Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс таван толгой ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 тогтоолын хэрэгжилтийг хангах зорилготой шийдвэртэй холбоотой аж.
Тус тогтоолын дагуу Эрдэнэс таван толгой ХК энэ оны төгсгөл гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэгтэй юм. Онцгой дэглэмийн хугацаанд компанийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангана гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.