ЗОН-ын дарга Э.Одбаяр: Шөнө эрүүгийн цагдаагийн газрын байранд түгжүүлж байв, явах гэхээр хүч хэрэглэж дэглэдэг


ЗОН-ын дарга Э.Одбаяр:

Бохир цагдаа ажлын үүдэнд хоргооно, хаалга балбана, татна, "андуурна", нээхээр дарамтална, цонх хаалгаруу чулуу шидэж хагална, ажил, гэрээс нүцгэн баривчлана, үүд, гаднаас хөөж баривчлана, машинд чихнэ, гавлаж дөнгөлнө. Шөнө гаднаас бичлэг хийнэ, мөрдөнө, дагана. 

Эрүүгийн цагдаа гэж эрүүдэн шүүлтээр мэргэшсэн нөхдүүд байна. Яах ёстой юм байгаа юм. Боогоод өчөөд чихээд аваад явна, дарга нь өрөөндөө оруулж сүрдүүлнэ, дарамтална, утас булааж авна, мэдүүлгийн өрөөнд хорьж саатуулна, бүх зүйл нь хүчээр хийгддэг, яривал зөндөө л юм байна.  

Шөнө эрүүгийн цагдаагийн газрын байранд түгжүүлж байв. Гаргахгүй, надаас өөр иргэн байхгүй, ажил тарчихсан, яагаад гаргахгүй гэхээр ТҮР байж бай гээд шөнөжин саатуулж, явах гэхээр хүч хэрэглэж дэглэдэг. Хэнтэй ч яриулахгүй, өмгөөлөгч ч байхгүй, утас байхгүй, гэрлээ унтраана. Цагдаад шинэчлэл хэрэгтэй байна гэжээ.