Украины хотуудад цохилт өгч буй алсын тусгалт пуужинд чиглүүлэх координатыг зааж өгч байсан ОХУ-ын 30 гаруй иргэд, залуусыг илрүүлэн тогтоожээ

Их Британийн The Insider, Bellingcat болон Германы Der Spiegel агентлагийн сэтгүүлчид хамтран удаан хугацааны туршид олон эх сурвалжийг мөшгин шалгаснаар Украины хотуудад цохилт өгч буй алсын тусгалт пуужинд чиглүүлэх координатыг зааж өгч байсан ОХУ-ын 30 гаруй иргэд, залуусыг илрүүлэн тогтоожээ.
Тэд ОХУ-д мэдээлллийн технологи, инженерийн боловсрол эзэмшсэн залуус бөгөөд сургуулиа төгсөөд Оросын Батлан Хамгаалах яамны Тооцоолон бодох төвийн харьяа нууц албанд бүртгэгдэж, гэрээгээр ажил гүйцэтгэдэг байж болзошгүй гэж үзжээ.
Тэднийг тогтоохдоо ОХУ-ын  БХЯ-ны тооцоолон бодох төвийн дарга, хошууч генерал Р.Барановтой шууд холбогдсон тус яамны албан тушаалтан, улмаар түүнтэй Украинаас холбогдож ярьсан, мсж илгээсэн утасны холбоог мөшгөж илрүүлжээ. 
Цаашид тэдний энэхүү гэмт үйлдэл, оролцоог улам баталгаажуулж тогтоовол энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдож ял эдэлж ч болзошгүй ажээ.