БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Хөдөө орон нутгийн иргэд, малчдын зүгээс хүүхдийг 7 настайгаас нь сургуульд оруулах хүсэлт их тавьда

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 
УИХ-ын дэгийн хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээлэл хийх цагт 20 минутад багтаан тухайн салбарын мэдээллийн дагуу иргэдээс ирсэн асуултыг УИХ-ын гишүүд асууж, хариулт авахаар зааж өгсөн. Энэ дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж боловсролын салбарын талаар иргэдээс ирсэн асуултыг багцлан асуусан.
Сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгчдийн томилгоог улс төрөөс ангид байлгаж, аймаг, сумын засаг дарга дур мэдэн томилдог, нэг намын, танил талын үзэмжээр шийддэг байсныг болиулах ёстой. Тиймээс энэ байдлыг засах зорилгоор УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Боловсролын ерөнхий хуулинд захирал, эрхлэгчдийн томилгоог босоо тогтолцоотой болгох заалтыг оруулж өгсөн.
2. Хөдөө орон нутгийн иргэд, малчдын зүгээс хүүхдийг 7 настайгаас нь сургуульд оруулах хүсэлт их тавьдаг. Хувилбарт сургалтуудын боломжийг 6 настнуудад өгье. Ийм боломж байгаа. Зуны сургалт, танхим болон танхимын бус сургалт, насан туршийн боловсролын багш нараа түшиглэн хувилбарт сургалтуудыг хийх боломжтой.