Дэлхийн 2-р дайны үед Европт АНУ-ын армийн агаарын цэргийн хүчний 101-р дивизийн цэргүүд оролцон тулалдаж байжээ.
Тэгвэл Украинд болж буй дайны үйл ажиллагаа сунжирч, ОХУ-ын зүгээс тактикийн цөмийн зэвсэг ч хэрэглэж болох талаар өнгөрсөн 9-р сард хэд хэдэн удаа мэдэгдсэнтэй холбондуулан НАТО өөрийн зүүн жигүүрийн хүчийг улам зузаатган бэхжүүлж байна.
Энэ хүрээнд Америкийн агаарын цэргийн хүчний 101 дивизийн 5.0 мянга орчим цэргийн албан хаагч өнгөрсөн 7 хоногт Румынд ирж байрлажээ.
Энэ талаар "Al Mayadeen" сонины улс төрийн тоймч бичихдээ энэ үйл явдал "Дэлхийн 3-р дайн" үндсэндээ эхэлж байна гэж дүгнэжээ!
Орчуулсан: Н.Энхбаяр