Cауны ач тус, саунд суух зөвлөмж

Cауны ач тус, саунд суух зөвлөмж


Зүрх судасны үйл ажиллагаанд ашигтай: Нэг эмч та саун орох хүртлээ алхаж чадаж байгаа бол саунд орж чадна гэж хэлсэн байдаг. Хэвтэрийн дэглэм буюу хөдөлгөөн хорих заалттай өвчтөн л биш бол тохирох хэмд, тохирох хугацаагаар саунд суух нь боломжтой.
Халуунд зүрхний үйл ажиллага идэвхижиж, цусны эргэлт нэмэгдэж цохилын тоо нэмэгдэх нь зурх судасны үйл ажиллагааны сайн дасгал болно.

Даралт багасдагтай холбоотойгоор та саунд огцом хөдөлгөөн хийхээс зайлсхийх нь зүйтэй. Буусан даралтыг сауны дараах хүйтэн шүршүүр болон усан санд орох байдлаар огцом өсгөдөг. Энэ нь зүрх судасны үйл ажиллагааг бэхжүүлэхэд ач тустай. Гэхдээ аливаа хүн өөрийн эрүүл мэндийн байдлыг зөвөөр үнэлж энэхүү алхамыг хийх хэрэгтэй.

Жин хасахад тустай: 

Энэ талаар сайн муу 2 мэдээ бий. Сайнаас эхлэе. Та саунд сууснаар жин хасна. Харин муу нь гэвэл хассан жин маань буцаад л ирнэ. Хүн гэдэг чинь өөрөө 70 % уснаас бүтсэн усан бөмбөлөг шүү дээ.
Тэгэхээр хөлсөөр дамжуулж бид шингэн гадагшлуулснаар мэдээж жин хасдаг байх нь харин гарч ирээд шингэн нөхөхөөр буцаад жиндээ очих нь байна. Харин сауны дараа дан ус уух биш жимс ногооны шахсан цэвэр шүүс жүүс ууж зөвхөн шингэнээ ч биш түүгээр дамжуулж алдсан эрдэсээ ч нөхөх хэрэгтэй.
Тэгвэл жин хасахад юугаараа тустай гэж? Саунд суух үед нэмэгдэх зүрхний хэмнэл нь калори шатаадаг. Зарим судалгаанаас 300 орчим калорийг нэг удаа сунд суухад шатааж үгйү болгодог ажээ. Энэ нь адил хугацаанд алхахтай адил хэмжээний калори шатааж байна гэсэн үг. Тэгэхээр зүгээр сайхан амарч байгаад илүүдэл калорио шатаана гэдэг чинь тустай хэрэг биш гэж үү.
Арьсыг цэвэрлэнэ: Арьсны хувьд саунаас илүү сайн эмчилгээ гэж байхгүй. Хүний хамгийн том эрхтэнийг үүнээс илүү сайнаар цэвэрлэж, залуужуулагч өөр хаана ч байхгүй.
Арьсаар дамжиж хүний биеээс тос, үнэртэн, арьсны үхсэн эд эс гээд хорт бодис, илүүдэл хэрэггүй зүйлс гадагшилж байхаар бүтээгдсэн байдаг. Арьс нь бохирдсоноор хар цагаан толгойт батга, идээт үрэвсэл үүсдэг гэдгийг хүн бүр нь мэднэ. Сауны халуун агаар арьсны нүхийг нээж хөлс нь элдэв бохирдлыг урсган гаргадаг. Инэгж цэвэрлэгдсэн арьны нүх сүв илүү сайн ажиллаж арьсыг залуу байлгадаг. Идэвхижсэн цусны эргэлт арьсны эд эсэд хүчин төрөгчөөр идэвхитэй хангаж шинэ залуу арьс нөхөн төлжих үндэс болдог.

Дархлааг сайжруулна: 

Хүн ханиад хүрэхээрээ яадаг вэ? Хүний үзүүлдэг хариу үйлдлийн нэг нь халуурах байдаг. Энэ нь тодорхой хэмд амьдрах чадвартай бактери, вирусыг устгах боломжтой.
Саун нь хүнийг хиймлээр халууруулж байна гэсэн үг. Саунд байхад арьсны дулаан цельсийн 3 хэм хүртэл нэмэгддэг. Энэ нь өнөдөр халуурлын үетэй адил юм. Ямар нэг тодорхой судалгаа байхгүй ч зарим нэг баримтаас ханиад хүрэх магадлал 30 %-иар буурдаг гэсэн байх бөгөөд зүгээр л энгийн локикоор бодоход аливаа нянг устгах боломжтой юм.
Сэтгэл санааг тайвшруулна: Хүнд өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас ангижрах нь сэтгэл санааны хувь ихээхэн чухал юм. Саунд суух үд зүрхнйи хэмнэл нэмэгдэж сэтгэлийн ханамж бий болгодог эндорфин хэмээх бодис ялгаруулдаг байна.
Хөлрөхийн ач холбогдол: Хөлрөх үйл явц нь 3 янзын ач холбогдолтой ажээ. Нэгт хүний биеийг аливаа халдвараас хамгаалах анхан шатны хамгаалалт болдог. Хоёрт, хүний биеийн хэмийг тохируулж байдаг. Эцэст нь хүнйи биеэс хорт бодис, тэр дундаа хүнд металыг гадагшлуулдагаараа "гуравдагч бөөр" хэмээгддэг ажээ.
Булчинг амраадаг: 

Аливаа биеийн хүчний дасгал хөдөлгөөний дараа биеийн булчин хөндүүр орж өвдөх нь сүүний хүчлээс үүсэлтэй гэж үздэг байсан. Харин сүүлийн үеийн судалгаанаас харахад булчингийн эд эсийн өчүүхэн бага хэмжээний урагдалт болон хавдсан булчингийн эд эсүүдээс болдог ажээ. Аль ч тохиолдолд саун нь булчингийн хөндүүрийг арилгаж амраадаг. Хөлсөөр дамжуулж биеээс илүүдэл сүүний хүчлийг гадагшлуулдаг бол тэлсэн судасны хана хүчил төрөгчийн хангамжыг булчинд идэвхижүүлж нөхөн сэргэх үйл явцыг хурдасгадаг байна.
Сөрөг ион олж авна: 

Хүнйи биед сөрөг ион сайн нөлөө үзүүлдэг нь нотлогджээ. Тэгвэл халуун чулуун дээр хүйтэн ус цацах нь тухайн орчинд буюу ууранд сөрөг ионуудыг их хэмжээгээр үүсгэдэг ажээ.
Биеээс хорыг гадагшлуулна: "Юу идэж байгаа чинь таныг тодорхойлно" гэдэг үг тимй ч оносон үг биш аж. Харин " Юу гадагшлуулахгүй байгаа чинь таныг тодорхойлно" гэвэл илүү үнэнд ойрхон оновчтой үг болно. Өдөр тутамд биедээ цуглуулдаг хорт бодисуудыг тэр дундаа хүнд металуудыг гадагшуулах хамгийн сайн арга бол саун юм
Та Саунд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Саунд орохдоо аливаа согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэж болохгүй. Ямар нэг эм тарианы эмчилгээ хийлгэж байгаа бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

Нэг удаад 15 минутаас дээш хугацаагаар орж болохгүй

Саунд суусны дараа шингэн зүйл уух хэрэгтэй

Таны толгой эргэх болон бусад байдлаар бие тань эвгүйрхвэл саунаас гарах хэрэгтэй

Саунд орсныхоо дараа хэвтэж, биеийн халууныг аажмаар буулга хэрэгтэй.

Саунд ээмэг, зүүл, бгөж цаг гээд метал эдлэлтэй орж болохгүй

Саунд орохын өмнө хүнд хоол идэхгүй байх нь зүйтэй.