ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар ДАШТ-ий багийн мөнгөн медаль хүртжээ

Египетийн нийслэл Каир хотноо болж буй Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Э.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртлээ.

Энэ дасгалд Хятадын баг түрүүлж, Польш болон Хятадын баг хүрэл медалийн эзэд болжээ.


Энэ жилийн ДАШТ-ий олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт бичигдсэн тамирчид “Парис-2024” олимпын эрхээ шууд авах байсан. Харин Ц.Мөнхзул, Э.Даваахүүгийн өрсөлдсөн дасгал олимпын төрөл биш юм байна.