УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар хэлэлцжээ.
Бүлгийн хурлаас “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ заавал шийдвэрлэх шаардлагагүй, Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Учир нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах, зөвшөөрөл өгөх эрх нь нээлттэй байгаа ажээ.
Харин Боловсролын ерөнхий хуулийн төслийн тухайд зарим хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын намрын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзжээ.