
Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ сайтар биелүүлж, дэлхий нийтийн энх тайвны үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулан, энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Яг одоо ч гэсэн ажиллагааны газар оронд Монгол Улсын цэнхэр дуулгатан эр зоригт хөвгүүд, охид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна