УРАНААР ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Ураны хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагддаггүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг. Цөмийн энергийн комиссын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд цацрагийг дараах 6 салбарт хэрэглэж байна.
Үүнд:
Эрүүл мэнд: Рентген зураг авахад цацрагийг хамгийн өргөн ашигладаг. Хорт хавдрын эс устгах цацрагийн эмчилгээнд ионжуулагч цацрагийн энерги ашигладаг.
Хүнс, хөдөө аж ахуй: Вирус, нян устгах, хоол хүнсний савлагаа ариутгах.
Геологи, уул уурхай: Геологийн тогтоцуудын насжилтыг тогтоох.
Боловсрол, шинжлэх ухаан: Түүхийн дурсгалт зүйлсийн насжилт тогтоох.
Байгаль орчин: Ус, агаарын бохирдлын судалгаа.
Үйлдвэрлэл: Бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан төрөл бүрийн хий илрүүлэх (тухайлбал гал мэдрэгч) зэргийг хийдэг байна.