Тэмээгээ хариулахаар яваад сураггүй алга болсон 18 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хулст” гэдэг газар иргэн С энэ сарын 22-ны өдрийн 19:00 цагийн орчим тэмээгээ хариулахаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага мэдээллийг мөн өдрийн 23:00 цагт холбогдох байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн отроор нүүдэллэж явсан иргэн С /18 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж аравдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт Жаргалант багийн Давст гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон байна.