Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв.

Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг хэлэв.

Бие биенээ хүлээн зөвшөөрч, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орсноор дэлхийн тавцанд илүү их амжилт гаргах боломж байгааг тэмдэглэж, шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлэв.

Монголын бодибилдинг фитнесийн холбоо, Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөлөл Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.