Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт шинээр тусгагдсантай холбогдуулан уртын ээлжийн горимын хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийнхэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллажээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа тэргүүтэй МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэл, Уул уурхайн ассоциацийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож, асуултад хариулжээ.
Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн хөдөлмөрийн хуульч М.Чингис компаниас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн заалтын хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар ажлын хэсгийнхэнд танилцуулга хийжээ.