ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж оронд нь Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн гэж МАН-аас мэдээлсэн.
Авлигатай тэмцэх газрын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалт дахь М.Ганхүлэгийн хөрөнгө орлогын мэдээлэл:
- Өөрийн орлого: 31.2 сая төгрөг /2020 оноос 5 сая төгрөгөөр буурсан/
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 21.6 сая төгрөг /2020 оноос 21.6 сая төгрөгөөр нэмэгдсэн/
- Орон сууц: 298 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: 14 сая төгрөгийн Prius XW30 машинтай
- Мал аж ахуй: 124 сая төгрөгийн 15 үхэр, 80 хонь, 250 ямаа, 5 хурдан удмын адуу, 2 сайн үүлдрийн хоньтой
- Газар: 15 сая төгрөгийн үнэтэй өмчлөх эрх бүхий 700 м.кв газартай
- Үнэт эдлэл: 75 сая төгрөг
- Хадгаламж: 25 сая төгрөг
- Зээл: 201 сая төгрөг
- Хувьцаа: Ашдын түүчээ ХХК-ийн 80 хувь, Ард Контент Групп ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг