Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Индиана мужийн Индианаполис хот дахь Индианагийн Их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, проф. К.Жонсон, Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал, проф. Х.Кан, Урлаг, дизайны Херрон сургуулийн захирал проф. Г.Халл, тус сургуулийн проф. Ц.Уранчимэг, мөн түүнчлэн Блүүмингтон хот дахь Индианагийн Их Сургуулийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Р.Шривастав, Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал, доктор Х.Боксбам, Индианагийн Их Сургуулийн Төв Евро-Азийн тэнхимийн захирал, доктор Ж.Чокси нартай уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ.
Уулзалтын үеэр тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулах боломж, 2+2, 3+2 бакалавр, магистрын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
Мөн Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлогын талаар танилцуулж, цаашид тус сургуулийн Төв Евро-Азийн тэнхимийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын залгамж халааг бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Индианагийн Их сургуулийн Төв Евро-Азийн тэнхим нь 1962 оноос хойш Монгол судлалын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөр бүхий Америк тив дэх цорын ганц сургууль гэдгээрээ онцлогтой гэжээ.