Худ бойс, эд өнөөдөр эрх мэдэл албан тушаалд очив, дэмжсэн, итгэсэн иргэд гудманд талхны мөнгөгүй шахам үлдэв

Монголын төр худлаа хэлдэг, иргэдээ хулхиддаг намчин поп хүмүүсээр дүүрч буйн жишээ бол шударга тав гэх ариун дүрээр танигдсан одоогийн ЕС Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Элчин сайд Л.Болд, элчин сайд асан Ж.Батзандан, ХНХ-ын сайдад танилцуулагдаж буй Т.Аюурсайхан нар юм.

Эд бүгд дүн өвлийн хүйтнээр, ярайтал олон гэр барин иргэдийг уриалж "МАНАН" мапийг устгана, бид ямар ч албан тушаалд очихгүй. Тэр байтугай агентлагийн дарга ч болохгүй хэмээн чанга дуугаар хэлж байв. Гэвч тэд өнөөдөр эрх мэдэл албан тушаалд очив. Дэмжсэн, итгэсэн иргэд гудманд талхны мөнгөгүй шахам үлдэв. 

Эднийг дэмжсэн ч эргээд хулхидуулсан иргэдэд юу бодогдож байгаа бол? 

Нэгийгээ сайдад танилцуулан ичингүйрэн зогсох худалч Ерөнхий сайдад юу бодогдож буй бол? 

Ичих булчирхай нь ажилладаг болов уу?