Япон улс хувиараа жуулчлах болон дамжин өнгөрөх виз олгож эхэлжээ

Япон Улсын виз болон хилийн хяналтын шинэ дэглэмийн тухай Токио хотод суугаа Монголын элчин сайдын яамнаас мэдээллээ.

Япон Улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэх хязгаарлалтыг цуцалж, цар тахлын эсрэг арга хэмжээг зөөлрүүлсэн. Виз мэдүүлэх болон хилийн зорчих хөдөлгөөний горимд орсон гол өөрчлөлтүүдийн тухайд:

  • AБогино хугацаагаар (3 сараас доош) бизнес, ажил хөдөлмөр болон аялалын зорилгоор, түүнчлэн урт хугацаагаар оршин суух зорилгоор хилээр нэвтрэхэд Япон Улсад байрлах хүлээн авагч байгууллагын зүгээс гаргасан эрүүл мэндийг батлан даах тухай “Хүлээн авах тодорхойлолт” шаардахгүй болсон
  • BМөн гадаад улсын жуулчдад виз олгохдоо тавьж байсан зөвхөн групп аялал хүлээн авах хязгаарлалтыг цуцалж, хувиараа жуулчлах виз олгож эхэлсэн
  • CТанил, найз нөхөд, хамаатан садныдаа зочлох болон дамжин өнгөрөх зорилгоор виз мэдүүлэх боломжтой болсон.
  • D)Олон удаагийн виз олгох үйл ажиллагааг дахин сэргээсэн. гэх зэрэг юм.

Визийн хөнгөлөлт, чөлөөлөлт:

Харилцан визнээс чөлөөлөх тухай тохиролцоотой 55 улс, бүс нутгийн хувьд визээс чөлөөлөх арга хэмжээг дахин сэргээсэн байна.

Монгол Улсын тухайд 2016 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн 30 хоногийн доторх хугацаагаар зорчих дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тохиролцоо хийгдсэн. Иймд Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчдийн хувьд 2022 оны 10 дугаар сарын 11-нээс эхлэн визгүй зорчих зохицуулалт дахин сэргэсэн  байна.

Энэ тухай мэдээлэлтэй доорх холбоосоор танилцаж болно: Visa Exemptions for Diplomatic and Official Passport Holders

Мөн бусад төрлийн богино хугацаатай болон олон удаагийн виз олгох ажил эргэж сэргэсэн. Манай иргэд Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-нд виз мэдүүлэх бөгөөд ямар материал бүрдүүлэх тухай мэдээллийг доорх холбоосоор орж харж болно. https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/visa_mgl_190128.html

Хилийн хяналт:

Шинэ корона вирусын халдварын шинж тэмдэг илэрснээс бусад иргэдээс хилээр нэвтрэх үед шинжилгээ авахгүй.

Гэхдээ хилээр нэвтрэх гадаад дотоодын бүх иргэн  “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-ын яаралтай ашиглаж болох вакцины жагсаалтад багтсан вакцин 3 тун хийлгэсэн тухай гэрчилгээ, аль эсвэл хилээр гарахаас 72 цагийн дотор  өгсөн “Сөрөг гарсан шинжилгээний бичиг” биедээ авч явах шаардлагатай.

https://www.mn.emb-japan.go.jp/.../mizugiwa20221011_mn.html
https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_vaccine.html

Вакцинжуулалтын гэрчилгээ:

КОВИД-19-ийн халдварын эсрэг вакцин тариулсан тухай гэрчилгээ нь  Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагаас үр дүнтэй гэж үзсэн вакциныг дор хаяж 3 тунг хийлгэснээ баталгаажуулсан зүйл байна.

Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн  вакцины жагсаалтад

  • Файзэр /Pfizer/-ын COMIRNATY intramuscular injection,
  • Модерна /Moderna/-гийн Spikevax intramuscular Injection,
  • Астра Зенека, AstraZeneca/-гийн Vaxzevria intramuscular Injection,
  • Яансэн / Janssen/-ий JCOVDEN intramuscular injection,
  • Барат Биотех /Bharat Biotech/-ийн COVAXIN,
  • Новабакс /Novavax/-ийн Nuvaxovid intramuscular Injection Corona,
  • Хятадын Шиновак /Sinovac/  компанийн Vac COVID-19 Vaccine (Vero Cell), Inactivated зэрэг вакцинууд орж байна.  

Монгол Улсын ихэнх иргэд Хятадын Sinovac болон АНУ-ын Файзэр /Pfizer/ компанийн үйлдвэрлэсэн вакцин хийлгүүлсэн тул 3 буюу түүнээс дээш удаа вакцин хийлгэсэн тухай гэрчилгээ авч яваа тохиолдолд Япон Улсын хилээр нэвтрэхэд PCR шинжилгээний хариу заавал шаардахгүй болсон  байна.

Вакцины жагсаалтыг доорх холбоосоор орж харж болно.

Vaccine Certificate for Quaranatine

Сөрөг гарсан PCR шинжилгээний бичиг:

Япон Улс руу зорчих тохиолдолд 3 буюу түүнээс дээш удаа вакцинжуулалтад хамрагдсанаа нотолсон гэрчилгээ байгаа бол PCR шинжилгээний хариу шаардлагагүй, харин тийм гэрчилгээ байхгүй бол 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариу шаардлагатай болно.

Negative COVID-19 test result certificate:

Хилээр нэвтэрсний дараах хяналт

Монгол Улсын иргэдэд хилээр нэвтэрсний дараа аливаа хяналт, тусгаарлалт байхгүй болсон.

Япон Улсад оршин суухдаа сахих дэглэм:

Япон Улсын дотоодод коронавирусын эсрэг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хатуу мөрдөгдсөн хэвээр байгаа бөгөөд нийтийн тээвэр болон ресторан, хоолны газар, кино театр зэрэг олон нийтийн газраар явахдаа болон хүмүүстэй уулзаж, ярилцах үедээ маск зүүх, тогтмол гараа угааж ариутгахыг зөвлөж буй.

Япон улсад аюулгүй, амар тайван зорчих, халдвар хамгааллын горим сахих, ковид өвчний шинж тэмдэг илрэх үеийн арга хэмжээ зэргийн талаар дараах холбоосоор орж танилцаж болно. Үүнд:

“Ковидын эсрэг авах хилийн арга хэмжээ"-ний тухай бусад мэдээлэл:

Ковид-19 корона вирусын халдварын эсрэг Засгийн газраас гаргасан дүрэм журмыг Япон Улсын Гадаад хэргийн яам /Ministry of Foreign Affairs/ , Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам  / the Ministry of Health, Labour and Welfare/,  Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар /Immigration Services Agency of Japan / гэсэн байгууллагууд нийтэд мэдээлж, холбогдох журмыг гарган мөрдүүлдэг.

Холбогдох дүрэм журамтай доорх холбоосоор орж танилцах боломжтой. Үүнд:  

Information on the Novel Coronavirus Diseases (COVID-19)
Японы Гадаад хэргийн яам /Ministry of Foreign Affairs/ https://www.mofa.go.jp/p_pd/pds/page22e_000910.html
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /the Ministry of Health, Labour and Welfare/
https://www.mhlw.go.jp/content/11120000/000985007.pdf
https://www.hco.mhlw.go.jp/en/#news