Монгол Улсын боловсролын салбарт 2021-2022 оны хичээлийн жилд нийт 99.4 мянган багш, ажиллагчид ажилласнаас:
- СӨБ-ын багш, ажиллагчид - 31.0 мянга
- ЕБС-ийн багш, ажиллагчид- 56.2 мянга
- Их, дээд сургуулийн багш, ажиллагчид - 12.2 мянга байна.
Нийт багш ажиллагчдын 78.1 хувь нь эмэгтэй, 21.9 хувь нь эрэгтэй ажиллагчид байна.
Боловсролын салбарын нийт багш, ажиллагчдын 85.0 хувь нь төрийн өмчийн сургуульд ажиллаж байгаа бол 15.0 хувь нь хувийн хэвшлийн сургуульд ажиллаж байна.