Согтууруулах ундаа, тамхины хэрэглээний түвшин, орлогын гүйцэтгэлийг үндэслэн 2023 онд согтууруулах ундаа, тамхинд ногдуулах онцгой албан татварын орлогоор 576 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдаалах харилцааг хянах зорилгоор УИХ энэ оны 7 дугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, хатуулаг ихтэй бүх төрлийн архи, спирт, спиртэн бүтээгдэхүүнд ногдох онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн билээ.