Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд 794 иргэн саналаа өгчээ

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан #Төсөв2023 олон нийтийн хэлэлцүүлэгт танхим болон цахимаар 800 гаруй оролцогчид хамрагджээ. 2022.10.07-17 буюу 10 хоногийн хугацаанд Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд нийт 68,641 иргэн D-Parliament цахим системд хандаж, 15,293 иргэн төсвийн төсөлтэй танилцан 794 иргэн саналаа өгсөн байна.