Монгол Үндэсний Ардчилсан намын Удирдах зөвлөлийн хурал болж намын бүгд хурлаа энэ сарын 28-ний өдөр хуралдуулахаар болсон байна. Энэ хурлаар Ардчилсан намтай нийлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Дашрамд дурьдахад МҮАН-ын зүгээс нэг үзэл баримтлал, үнэт зүйлтэй намууд нэгдэх санаачилгыг гаргаад байгаа юм.