Ebarimt сугалааны тохирол өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт явагдсан. Харин НӨАТ-ын улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсныг татварын байгууллагаас мэдээллээ.
НӨАТ-ын сугалааг энэ оны 10 дугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байв. Тэрбээр "Өнгөрсөн 5 дугаар сард сугалааг зогсоосноос хойш НӨАТ-ын баримтын баталгаажуулалтын тоо хоёр дахин буурсан”-ыг мэдээлсэн юм. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх байдал л үүснэ. Тиймээс сугалааны системд шинэчлэл хийж, НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон”-ыг мэдээлсэн юм.