Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналт шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Бусад боломжтой хяналт шалгалтыг хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж бий.

Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ.

Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 гаруй алба хаагчтай. Уг байгууллага байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Мэргэжлийн яамдад давхардсан 1400 ажилтан ажилладаг нь ил болсон.

Төр давхардсан хяналтаар хүндрэл учруулж байна хэмээн иргэдээс гомдол ирдэг. Үүний шалтгааныг бид олж харсан. Санхүүгийн зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага давхар хийж байна. Энэ нь олон нийт иргэдэд хүнд суртлыг үзүүлэх шалтгаан болсон гэж үзэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Энэ нь яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих юм” гэлээ.