ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: МҮХАҮТ-ын одоогийн удирдлага нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өрөөнд сууж байдаг байсан. Бизнес улс төрөөс хол байх ёстой.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: МҮХАҮТ-ын одоогийн удирдлага нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өрөөнд сууж байдаг байсан. Бизнес улс төрөөс хол байх ёстой

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: 
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Шалтгаан нь:
1-т: Худалдаа аж үйлдвэрийн танхим бол төрийн бус байгууллага. Хуулиар дамжуулж Монголын бүх аж ахуйн нэгжүүдийг заавал гишүүнчлэлтэй болгож, татвар авна гэнэ. Болохгүй шүү.
2-т: Энэ байгууллага бизнесийн үйл ажиллагааг дэмждэг биш зогсоодог, дарамталдаг байгууллага болсон. Бүтээгдэхүүнээ экспортлох гэсэн “Самар экпортлогчдын холбоо”-ноос мөнгө шаардсан тухай 6 хуудас гомдол ирсэн. Гишүүн байгууллагуудынхаа хураамж, хандиваар төсвөө бүрдүүлдэг хэрнээ дарамталдаг газар болж байна гэж харж байна. 
3-т: Энэ байгууллага улс төрөөс ангид байх ёстой. Одоогийн удирдлага нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өрөөнд сууж байдаг байсан. Бизнес улс төрөөс хол байх ёстой. 
Тийм учраас энэ хуулийг хэлэлцэхийг дэмжихгүй гэжээ.