Украинд явагдаж буй дайны үйл ажиллагаанд дэм туслалцаа үзүүлж буй Беларусь улсын эсрэг өрнөдийн орнууд хориг арга хэмжээ тогтоосон.
- ОУВС-ын шинжээчдийн таамаглалаар Беларусийн эдийн засаг 2022 онд -7.0%-иар, Фитчийн үзэж буйгаар -6%-иар буурах төлөвтэй байна.
- Өнгөрсөн 6-р сард Фитч агентлаг Беларусь улсын гаргасан 4 төрлийн евро бондыг D буюу дампуурах эрсдэлтэй бондын ангилалд оруулсан.
- Мүүдиз агентлаг 7-р сард тус улсыг гадаад зээлийн өр төлбөрийн хувд дефолтод орсон гэж үзжээ!
- Тус улс Дэлхийн банкинд төлөх ёстой $68.4 сая ам долларын зээл төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн гэнэ! Иймээс Дэлхийн банк Беларусь улсын төлөх ёстой нийт өр төлбөрөөгүй цаг хугацаандаа төлөгдөөгүй өр төлбөрийн ангилалд оруулжээ!
Украины дайн үргэлжилж, эдийн засгийн хориг арга хэмжээ ч цаашид хэвээр байх нь тодорхой тул Беларусийн эдийн засаг 2023 онд ч буурсаар байх магадлалтай!
Н.Энхбаяр