Бид нийслэл хотдоо айх аюулгүй амьдармаар байна! Сэтгэл түгшиж байна!

Хэд хоногийн өмнө УБ хотын түгжрэлтэй зам дээр болсон ослын улмаас 2 хүүхэд гэмтэл авч, олон тооны автомашиныг мөргөж гэмтээсэн талаар хэвлэлүүд, сошиалд мэдээлж, болсон үйл явдлын бичлэг ч түгсээр байна.
Ямар учир шалтгааны улмаас ийм харамсалтай осол болсныг Тээврийн цагдаагийн байгууллага шалган тогтоохоор ажиллаж байгаа гэж мэдээлж байна.
Ийм төрлийн авто осол УБ хот болон бусад суурин газарт олон удаа болж байгаа учраас сэтгэл түгшиж байна! Дараагийн ийм осол ч холгүй гарах магадлал өндөр!
Иймээс УБ хотын жирийн иргэн, оршин суучийн хувьд, 1980-аад онд УБ хот маань ямар амгалан байсныг мэдэхийн хувьд өөрийн санал бодлыг илэрхийлье!
1. Болсон үйл явдлын бичлэгийг үзвэл, бусад улс орнуудад болж байсан ийм төрлийн осол, (ийм террорист халдлага ч цөөнгүй болж байсан) эрүүл хүн ийм үйлдэл хийхгүй гэдэгт бүрэн илтгэлтэй байна.
2. Осол болсон үед жолооны ард жолоодох эрхийн үнэмлэхгүй залуу бүсгүй байсан гэж мэдэгдсэн бололтой. Энэ нь тун үнэмшил муутай тайлбар. Харин өдрийн цагт, тууш зам дээр жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч явж байсан гэвэл үнэмшилтэй сонсогдоно.
3. Жолооны ард хэн байсан нь нотлогдохгүй, улмаар дээрх бүсгүй торгуулийн ял аваад өнгөрлөө гэж бодье. Тэгвэл осол болох үед уг автомашиныг согтуугаар жолоодож байсан байх өндөр магадлалтай, өмнө нь олон удаа жолоодох эрхээ хасуулж байсан хэн нэгэн этгээд ял завшаад өнгөрч болзошгүй байна.
4. Үйлдсэн хэрэгтээ зохих ял шийтгэл амсаагүй, удаа дараа зөрчил үйлдэж буй этгээд жолоодох эрхтэй хэвээр үлдвэл хэсэг хугацааны дараа дахиад л ямар нэгэн осол аваарь гаргах магадлал маш өндөр болно шүү гэдгийг анхааруулья!
5. Ачааллаа дийлэхээ нэгэнт больсон нийслэлийн автозамд согтуурсан, мансуурсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч огт зорьчих боломжгүй тийм хатуу шаардлага, нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй!
6. Дэлхийн бүхий л улс орнуудад автомашин жолоодох үед гар утас хэрэглэхийг, бүр мессеж бичихийг ч хатуу хориглодог. 
Харин манай улсад, УБ хотод энэ байдал ердийн үзэгдэл болтлоо хавтгайрч осол аваарийн бас нэг шалтгаан болсоор байна. Иймээс автомашин жолоодож байх үед (үүний дотор авобусны жолооч нар!) гар утас ашиглахыг хатуу хориглож , цаашид ийм байдалтай хатуу тэмцэх хэрэгтэй!
7. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл, автомашин жолоодох гэдэг нь эрүүл саруул ухаанаар, тун хариуцлагатай хийх үйлдэл болохоос бус эрх нь дэндсэн хүүхдүүдийн зугаа цэнгэл, согтуурсан хүмүүсийн хийж болох үйлдэл биш юм шүү!
Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-д заасан "Амьд явах эрх"-ээ эдэлмэр байна!
Бид нийслэл хотдоо айх аюулгүй амьдармаар байна! 

Н.Энхбаяр