Финландын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Финландын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, байгаль орчин, ойн аж ахуй, соёл, хүнсний хангамж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.

Мөн Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван дөрөвдүгээр хуралдаан энэ өдөр Улаанбаатар хотноо амжилттай болсныг тэмдэглэв.