"Хүчирхийллийн хохирогч, үйлдэгчдэд үзүүлэх сэтгэл заслын арга техник" сэдэвт сургалт болжээ

  

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийн хүрээнд СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын ӨЭМТ, сумын ЭМТ-ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдэд тус бүр хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Уг ажлын хүрээнд "Хүчирхийллийн хохирогч, үйлдэгчдэд үзүүлэх сэтгэл заслын арга техник" сэдэвт сургалт 2022 оны 10 сарын 07,08-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Эх сурвалж: ЭМЯ