О.Дархижав огцом өргөлтөөр Азийн аваргаас мөнгөн медаль хүртжээ

О.Дархижав огцом өргөлтөөр Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейны нийслэл Манама хотод үргэлжилж байна.

Өчигдөр манай улсаас эмэгтэйчүүдийн -76 кг жинд О.Дархижав огцом өргөлтөөр 98 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртжээ. Тэрээр огцом өргөлтөд Казахстаны Арай Нурлыбековагаас (Нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн) 1 кг илүү өргөсөн ч нийлбэр дүнгээр хоцорч дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Азийн аваргын эхний өдөр манай улсаас эмэгтэй -59 кг жинд Э.Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль, хоёр дахь өдөр Г.Анужин огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртээд байсан юм.