Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг өмнөх оноос 14 тэрбум төгрөгөөр нэмж, 2023 оны төсөвт 93 тэрбум төгрөг төсөвлөсөн хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэв.
Ангилж харуулбал:
- Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр-24.3 тэрбум
- Оюутны хөгжлийн зээл-21.8 тэрбум
- Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг өрхөөс гурван хүүхэд нь зэрэг суралцдаг бол 1 хүүхдийн тэтгэлэгт-13.5 тэрбум
- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг-10.5 тэрбум
- Гадаадад суралцагсдын зээл-10.0 тэрбум
- Сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тэтгэлэг-5.4 тэрбум
- Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг-2.8 тэрбум
- Багш мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа суралцагчдын болон орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэг- 2.3 тэрбум
- Орон нутгаас суралцаж байгаа оюутнуудын замын зардлын хөнгөлөлт-1 тэрбум
- Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсаас Монголд суралцаж байгаа гадаад оюутнуудын амьжиргааны тэтгэлэг-0.6 тэрбум