Тус мэдэгдэлд “МИАТ компанийн энэ сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсонтой холбоотой тухайн чиглэлийг Улаанбаатар-Берлин-Франкфурт болгон өөрчлөх шийдвэрийг энэ сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм.
ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт оруулснаар тус нислэгээр зорчих 217 зорчигчдод “тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг энэ сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойр суулган, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган вагонд нь саадгүй суулгаснаар нэг ч зорчигч дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй. Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт 10 дугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг баталгаажуулж өгсөн.
Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн тухай мэдээлэл очоогүй байсан тул нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалт хийж дамжин тээврийг шийдэж өгсөн болно.
Иймд МИАТ ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье. Цаашид МИАТ ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэхэд онцгой анхааран хичээн ажиллана. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК” гэжээ.