Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийх албан ёсны айлчлалынхаа хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Оюу толгойн уурхайд 10 дугаар сарын 11-ны мягмар гарагт зочилжээ.
Тэрбээр тус уурхайн үйл ажиллагаа болон Ханбогд суманд оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай танилцсан байна. Оюу толгой нь Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын “Туркойз Хилл Ресурс” компанийн хамтран эзэмшдэг компани бөгөөд Рио Тинто компани (“Туркойз Хилл Ресурс” бол Рио Тинто-гийн шууд бус эзэмшлийн компани) төслийн менежментийг хариуцдаг юм.
Ташрамд дурдахад, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж байна.