Монгол Улсын 2023 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжуулан 6,317.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлнэ.
Үүний 92.2 хувь буюу 5,826.2 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 7.8 хувь буюу 491.6 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарч байна.
Тухайлбал, Боловсролын зээлийн санд ирэх онд 93 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхтой харьцуулахад 14.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр байгаа аж. Мөн Халамжийн сангийн зарлагыг 596.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 113.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бол Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн ирэх оны төсвийн нийт зардлыг 85 тэрбум төгрөг байхаар тооцжээ.