О.Цэцэнцэнгэл торгуулиар ялагдаж тэмцээнээ дуусгажээ

О.Цэцэнцэнгэл торгуулиар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотод долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр манай улсаас хоёр жүдоч барилдаж буйгаас эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл шигшээ 16-д ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Энэ оны Парисын их дуулгад түрүүлсэн О.Цэцэнцэнгэл эхний шатанд Шинэ Зеландын Коди Андрьюсыг ялсан. Харин шөвгийн наймд шалгарахын төлөө ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нидерландын Рой Мейертай барилдаж торгуулиар ялагдав.