Монголын 2 жүдоч эхний тойрогт ялалт байгуулжээ


Узбекистаны нийслэлд үргэлжилж байгаа жүдо бөхийн “Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо Шинэ Зеланд улсын жүдоч Андрюс Кодиг иппон үнэлгээгээр цэвэр ялсан байна.


Түүний дараагийн учраа нь Нидерландын 31 настай, ДАШТ-ий 2 хүрэл медальт жүдоч Рой Мейэр хүлээж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд ОУХМ А.Адъяасүрэн эхний учраа болох Литвийн жүдоч Сандра Жаблонскэйтег 2 вазари үнэлгээгээр яллаа. Манай бөхийн дараагийн учраа нь олимпын 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, дэлхийн хошой аварга алдарт бөх Куба улсын жүдоч Ортиз Идалиес юм байна.