Монгол Улсын Гадаад харилцааны дэд Б.Мөнхжин Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн дэд сайд Марсэл дэ Винктэй 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гааг хотноо уулзав.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ 2022 онд тохиож буй тэмдэглээд Монгол Улс Европын Холбоо дахь гол түнш болох Нидерланд Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдолтойд үздэгийг онцлов.
Түүнчлэн талууд хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, тэр дундаа хүлэмжийн аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах манай залуу дипломатуудын тоог нэмэх зэрэг хоёр талын харилцааны болон олон улсын тулгамдсан асуудлаар харилцан ярилцав.