Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын ӨМӨЗО-ы холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажлын үр дүнд экспорт нэмэгдэж байна.
Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны энэ өдөр 110 мянган тн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.
Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар нүүрс тээврийн 811, бараа материалын 5, зэсийн баяжмалын 50 машин зэрэг нийт 919 машин гараад байна гэж Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээлжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.