Орос манай улсын эрчим хүчний дэд бүтцийг онилон пуужингийн цохилт өгч байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гаргийн өглөө мэдэгджээ.
“Киев, Львов, Днепр, Винница, Запорожье, Харьков болон бусад бүс нутгийн эрчим хүчний байгууламжууд цохилтод өртсөн” гэж тэрбээр “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
“Тэд сандралд автуулж, эмх замбараагүй байдал үүсгэж, манай эрчим хүчний системийг үгүй хийхийг оролдож байна. Тэдний найдвар тасарсан” гэж В.Зеленский хэлжээ. Мөн дараагийн бай нь хүмүүс гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
“Аль болох их хохирол учруулахын тулд энэ цаг, энэ байг тусгайлан сонгосон” гэж тэрбээр мэдэгдээд, хүмүүсийг бөмбөгдөлтөөс хоргодох байрнаас гарахгүй байхыг уриалжээ.