Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
· Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витамингтай, чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
· Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
· Хамрын салстыг сонгино, саримсны тосон ханд, оксолин тос түрхэх
· Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
· Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
· Өдөрт 2-3 хумс саримсыг хоол ундандаа хэрэглэх
· Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгэн иллэг хийх
· Содын уусмал, царван, морин шарилжны хандаар хоолой зайлах
· Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын дагуу хэрэглэвэл үр дүнтэй байдаг