"Богд уулын баруун Залаатын аманд 80 мянган мод тарина"

Богд уулын Баруун Залаатын аманд энэ оны 9, 10 дугаар сард 35 мянган мод, 2023 оны 3, 5 дугаар сард 45 мянган мод нийт 80 мянган мод тарьж, ургуулахаар төлөвлөөд байна.

Бүх нийтээр мод тарих өдрүүд үргэлжилж, амралтын өдрүүдэд БОАЖЯ-ны ажилтан, албан хаагч, МУИС, ШУТИС-ийн оюутан залуус 10 мянган мод тарив. Энэ намрын мод тарилтыг Байгаль орчны сайд нарын төгөл байгуулах санаачилгаар өнгөрсөн 7 хоногт эхлүүлсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өрнүүлснээс хойш улсын хэмжээнд 7.2 сая мод тарьж, ургуулаад байна. Үүнээс гадна иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут тарихаас илүүтэй судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болжээ.