Ташкент 2022 Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр нэгийн даваанд Маврикигийн К.Легентилийг вазаригаар, шөвгийн 16-д дэлхийн аварга канад бөх К.Дегучиг мөн вазаригаар хожсон юм. Харин шөвгийн наймд Израилийн бөх, Токиогийн олимпын хүрэл медальт Т.Нелсон-Левид вазаригаар хожигдож, дагах барилдаанд дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Украины Д.Билодидийг вазаригаар буулган медалийн төлөө барилдах эрхтэй болов. Улмаар БНСУ-ын залуу бөх Хух Мимиг торгуулиар буулгаж авснаар дэлхийн аваргын дэвжээнээс хүрэл медаль хүртлээ.