Сүүлийн үед сургуулийн хүүхдүүдийг жагсаан дарамталж буй мөн цэрэгжсэн хувцас өмсгөн үзэл сурталд ашиглаж буй дүр зураг олноор үзэгдэх болсон юм. Тэгвэл үүнийг салбарын сайд нь үл тэвчихээ хатуухан илэрхийлээд авав.
Сайд Л.Энх-Амгалан:
Сургуулийг аливаа төрлийн хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлт, үзэл суртлын талбар болгохыг үл тэвчинэ.
Хэрэв сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан бол цаг алдалгүй таслан зогсоож,хариуцлага тооцогдох ёстой гэжээ.