УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэж МАН+ЖАН хоёрт хэлсээр байхад ард түмний амьдралыг ийм болгож доройтууллаа

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

УИХ-ын Намрын ээлжит чуулган 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буюу Хохимой өдөр нээлтээ хийлээ. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Нэрт зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" зохиол шиг Ард түмний амьдрал хар нулимстай, Эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэж МАН+ЖАН хоёрт хэлсээр байхад ард түмний амьдралыг ийм болгож доройтууллаа. Тэрбээр чуулганы танхимд микрофонгүй орилж, өөрийн гишүүний үнэмлэхийг УИХ-ын даргын ширээн дээр тавиад гарав. Чуулганы нээлтээс гарч ирээд мэдээлэл хийхдээ “Энэхүү үйлдлээрээ УИХ нь УИХ биш болсныг,  хууль тогтоох байгууллага гүйцэтгэх байгууллагад хамаг юмаа шилжүүлээд хяналт тавих ямар ч боломжгүй байна гэдгийг илэрхийлсэн” гэжээ.