АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Виннийг АНУ-ын Элчин сайдын яам болон Монголын шүүгчдийн холбооноос танилцуулж байгаадаа таатай байна. Тэрээр шүүх ажиллагаа, шүүхийн ил тод, хараат бус байдлын талаар болон олон нийттэй харилцах туршлагаасаа хуваалцаж санал солилцохоор Монгол улсад хүрэлцэн ирлээ.
Энэхүү хөтөлбөр нь шүүхийн мэргэжилтнүүдийн бүтээлч яриа хэлэлцээг дэмжих зорилгоор АНУ болон Монгол Улсын засгийн газруудын хамтарсан хүчин чармайлт юм.
Эрхэмсэг ноён шүүгч Жэймс Эндрю Виннийн намтар: Энд дарна уу.
Олон нийтийн хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага зэрэг үйл ажиллагааны дэлгэрэнгүйг доорх мэдээллээс авна уу.
*Доорх үйл ажиллагааг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын Элчин сайдын яамтай дараах цахим шуудангаар холбогдоно уу [email protected].
УЛААНБААТАР
АНУ-ын шүүгчид олон нийттэй харилцах хандлага, үзэл бодлоо илэрхийлэх сэдэвт яриа хэлэлцүүлэг
Байршил: Хууль зүйн үндэсний хүрээлэн
Огноо: 10-р сарын 4, 5, 10
Сэдэв: “Нээлттэй шүүх засаглал: олон нийтийн харилцаа ба хандлага”
Оролцогчид: Монголын эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүүхийн шүүгчид
Дугуй ширээний ярилцлага
Байршил: Шүүхийн ерөнхий зөвлөл
Огноо: 10-р сарын 6
Сэдэв: “Шүүгчид олон нийттэй харилцахад тулгамдаж буй сорилтууд”
Оролцогчид: Монголын шүүгчдийн холбооны гишүүд, хуулийн байгууллагуудын төлөөлөл
Шүүгчийн сургалтын судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулж буй олон улсын хурал
Байршил: Монгол Улсын Их Сургууль
Огноо: 10-р сарын 7
Сэдэв: “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ”
Олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг
Байршил: Блю Скай зочид буудал, Топаз танхим
Огноо: 10-р сарын 11
Сэдэв: “Шүүгч ба олон нийт”
Оролцогчид: Олон нийтэд нээлттэй
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГ
Монголын шүүгчдийн холбооны гишүүдтэй хийх дугуй ширээний ярилцлага
Байршил: Сэлэнгэй аймгийн Засаг даргын тамгын газрын байр
Огноо: 10-р сарын 8
Сэдэв: “Нээлттэй шүүх засаглал: олон нийтийн харилцаа ба хандлага”
Оролцогчид: Орон нутгийн шүүгчид
Холбооны шүүгч Виннийн Монгол Улсад хийж буй айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, #OpenJudiciary болон #USSpeakerProgram хаштагууд дагах болон АНУ-ын Элчин сайдын яам @USEmbMongolia олон нийтийн сүлжээнд дагаарай