Орос Украйны дайнаас зугтсан олон мянган иргэд төрөлх эх орноо, гэрээ орхин дайжсаар байна. Дайнаас зугтсан иргэдэд Монголчууд чадах чинээгээрээ тусалж буй бөгөөд аж ахуйн нэгжүүд ч мөн ялгаагүй ажлын байраар хангах тал дээр нь анхаарсаар байна.
Тухайлвал: МАК-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан:
Энэ олон дайнаас дүрвэсэн Монгол туургатаныг яах эсэх талаар төрийн бодлого байна уу? Мэдээж 100 жил шахуу харийн гүрэнд амьдарсан хүмүүс биднээс өөр сэтгэхүйтэй, ажилгүй хоол хүнсгүй болоод ирэхээр янз бүрийн муу сайн асуудлууд гарна. Тиймээс, төр засаг үндэстэн ястаны хагарал гарах эрсдлийг тооцож алсын хараатай ухаалаг арга хэмжээ даруй авах хэрэгтэй.
Гэхдээ өнөөдөр дайн дажингаас зугтаагаад дүрвээд орж ирж буй угсаа гарал нэг битгий хэл хүмүүст ч гэсэн хүн ёсоор хандах нь зүй.
Миний хувьд гадагш явсан ерөнхийлөгч охин, хөдөө явсан БЗД ханийнхаа өмнөөс макийн удирдлагадаа хуулийн хүрээнд ажил олгох гэх мэт бололцоо гаргах чиг өглөө. Ямар ч байсан гарал үүсэлээ бодоод хэдэн буриадуудаа сэтгэлийн хөөрлөөрөө авна.
“ХҮДООДЭ, ҮЙЛДВЭРТЭ АЖЛАХ ЭМЧ, ТОГООШОД, УУЛ УУРХАЙ МЭРГЭШИЛТЭН, ЛАБОРАТОРИД ХИМИ, ФИЗИКШ ХҮБҮҮД, БАСГАДЫЕ АЖАЛДА УРЯАЛНА БДИ” ЧААТ-даа БАСГАНА 3 ӨДӨР ТОМИЛООШ
Жич: яг үнэндээ ажилгүйдэл өссөн статистик байдаг ч ажил хийх дургүй, халамжийн бодлогод дулдуйдагч, бэлэнчлэгч сэтгэлгээтэй армитай болсоныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Ажиллах хүн олддоггүй, олдсон нь дэл сулыг анддаггүй, жаахан юм үзэж харчихаад өөрийгөө дөвийлгөөд алга болдог, дам сонсохоор өөдлөөгүй л явдаг хүмүүс бий бий гэсэн бол,
"Сонгдо" эмнэлгийг үүсгэн байгуулагч Б.Болдсайхан Буриад, Халимаг, Тува сувилагчдыг ажилд авна гэжээ.