"ОХУ-ын иргэд Монголд оршин суух хүсэлт гаргавал хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр зөвшөөрөл олгоно"

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Гэвч олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөн, дэлхий нийтийг хамарсан цар тахал,  улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр улс орнуудад томоохон сорилт болж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн Оросын Холбооны Улсын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын эрхлэх чиг үүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлнэ.

Иймд гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэхийг хүсье.Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

д/д

Хугацаа

 

Байх хугацаа сунгуулсан

Зөвлөгөө мэдээлэл авсан

/оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар/

 

1

09 дүгээр сарын 21-30-ний өдөр

Эр

Эм

Хүүхэд

1800-1882

утсаар

Цахим

хуудсаар

Биечлэн

ирсэн

679

50

19

545

66

610

748

1221

/ 2022.09.30-ний өдрийн 14 цагийн байдлаар/