Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Уянга, МҮОНТВ-ийн Спорт сувгийн захирал П.Отгонтуяа нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ уулзалтаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх, салбар дундын уялдааг хангах зорилгоор хүн амын хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах дадал хэвшилтэй болгох, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, түгээх салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа.