АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчилж байна

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис тусгай онгоцоор пүрэв гаргийн 10:20 цагт Кёнгидо муж дахь АНУ-ын цэргийн баазад хүрэлцэн очжээ.

Ийнхүү дөрвөн жил зургаан сарын дараа АНУ-ын дэд Ерөнхийлөгч БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм.

К.Харрис пүрэв гаргийн өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах бөгөөд уулзалтаар талууд АНУ-ын “инфляцыг бууруулах тухай хууль”-д БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг гадуурхсан асуудал болон Умард Солонгосын цөмийн асуудлуудыг голчлон хэлэлцэх аж.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис 27-ны өдөр Япон улсад БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су-тай уулзах үеэрээ “инфляцыг бууруулах тухай хууль”-ийн талаарх Өмнөд Солонгосын санаа зовнилыг Америк ойлгож байна гээд энэ асуудлаар зөвшилцөх болно гэдгээ хэлжээ.

К.Харрис БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын эмэгтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр Солонгосын хооронд орших Панмүнжомд зочилж, пүрэв гаргийн орой БНХАУ-ыг зорино.